Monday, June 21, 2010

Чи чоно, би үнэг...


Чи чоно бол
Би үнэг нь болъё
Чиний чадал хүрээгүй бүгдийг
Арга залиараа хуурч нөхье

Чи шүүр бол
Би тосгуур нь болъё
Чиний туусан бохир буртагийг
Зөөж аваачаад хол цацчихъя

Чи аадар бол
Би аянга нь болъё
Үер буулгаж хүчээ гайхуулахад
Цахилгаан бадруулж сүр нэмье

Чи чөтгөр бол
Би там нь болъё
Чиний шүүсэн гэмтнүүдийг
Залхааж цээрлүүлээд хашрааж өгье

Харамсалтай нь
Чин үнэн бол
Чи чоно
Би туулай...

2010/06/20

О.Агиймаа

8 comments:

  1. goyo boljee Amidrald oirhon n; Харамсалтай нь
    Чин үнэн бол
    Чи чоно
    Би туулай...

    ReplyDelete
  2. Сайн уу? Санаандгүй явж байгаад блог-ыг чинь уншиж үзлээ. Зарим бичлэгүүд чинь их хурц, гоё юм. Таалагдалаа! Бичээд байгаарай

    ReplyDelete
  3. Cham ruu temuuleh myangan zurhnees chamaas zugtah gnatshan zurh rvv chi temvvlne

    ReplyDelete
  4. Cham ruu temuuleh myangan zurhnees chamaas zugtah gnatshan zurh rvv chi temvvlne

    ReplyDelete
  5. Cham ruu temuuleh myangan zurhnees chamaas zugtah gnatshan zurh rvv chi temvvlne ... tegeed shanalna...

    ReplyDelete
  6. Cham ruu temuuleh myangan zurhnees chamaas zugtah gantshan zurh rvv chi temvvlne... tegeed shanalna...

    ReplyDelete