Monday, June 21, 2010

Битгий санаа зов, бүсгүй минь


Битгий санаа зов
Бүсгүй минь
Бусдын юмыг хумсалж сураагүй юм аа
Би нөхөрт чинь санаархаагүй
Хорвоо дэлхийгээр дүүрэн
Хоосон хуруутай мутруудаас
Хуримын бөгжтэй гарыг
Атгаж би яах юм бэ?

Санаа амар бай
Сайхан бүсгүй минь
Үдшийн жаргалын төлөө би
Үрийн чинь заяаг харлуулахгүй
Эзэнтэй зүрхийг сугалж
Эр эмийг хагацуулдаг нь би биш
Хүний дотоож өмсдөггүй шиг
Чиний нөхрийг би зээлэхгүй

Айж сандрах хэрэггүй бүсгүй минь
Авааль нөхрөө хэнээс ч илүү хайрла
Аргамжыг нь татахад
Агт морь ч эргэдэг байхад
Арга эвийг тохируулбал
Алдуул нөхрийг тогтоох бэрх биш
Амьдралаа аврах эсвэл булшлах нь
Айлын эзэгтэй чиний л сонголт

2010/06/20

О.Агиймаа

8 comments:

  1. chinii zohioson shuleg uu te ih goy zohiojee

    ReplyDelete
  2. mash ih taalagdaj bna blogoor chin bainga zochilj bnaa...www.zayaz.net mini site-aar neg orood gararai hehe

    ReplyDelete
  3. Тэгээрэй, байнга орж гарч байгаарай. Чиний сайт руу чинь орлоо. Үнэхээр их таалагдлаа, two thumbs up!!! Хөдөлмөрч бүсгүй байна шүү хэхэ, би бас танай сайтын байнгын зочин болноо

    ReplyDelete
  4. heey agiimaa shulgiig chin olon busgui unshaasai gj huseed site dr tavilaa zovsoorno bizdee hehe door ni chini blogiin urliig nertei chin tavichihnaa biched l bgarai

    ReplyDelete
  5. Хэхэ өөрөө хөдөлмөрлөж чаддаг хүн бусдын хөдөлмөрийг ч гэсэн хүндэлдэг. Нэр устай url-тай нь тавьж байгаа болохоор дургүйцэх юм алга аа. Чамд ч бас амжилт найз аа!!!

    ReplyDelete
  6. saihan shuleg bna....amjilt husye busgui mini...

    ReplyDelete
  7. shan shuleg bnaa.uran buteeliin amjilt husii... :)

    ReplyDelete
  8. sn bna u chamd ene udriin mend hvrgie! mash shan shvleg bna chamd amjilt husie huurhun bvsgv mini. mr.tugsuu@yahoo.com OSAN sity

    ReplyDelete