Friday, February 4, 2011

Блогоо идэвхтэй хөтлөхөөр шийдэв

Юуны өмнө элэг нэгт ахан дүүстээ сар шинийн мэнд дэвшүүлье. Үндэсний уламжлалт баяр гэсэн утгаар хүндэлдэг ч би хувьдаа хэт их ач холбогдол өгдөггүй. Бага байхаас хүмүүсийг хамаагүй хувийн зайдаа ойртуулах, үнсэх нялуурах дургүй байсан болохоор ч юм уу? Цагаан сараас аль болохоор зугтдаг байлаа. Нэг өрөөндөө ороод чимээгүйхэн ном уншаад суудаг ч юм уу? Хүмүүсийн нүдэнд өртчихгүйг л хичээдэг байсан. Энэ зан минь одоо ч хэюээрээ. Гэрийхэн бүгд хамаатан садныхаар зочилж явахад би ганцаархнаа гэртээ үлдээд писи-гээ шагайж сууна.
Би ер нь блогийг яагаад ч юм зөвхөн зохиол, бичлэгээ тавих ёстойм шиг санаад шинэ өгүүллэг бичихгүй бол мартчихдаг зуршилтай болчихож. Бодоод байх нь ээ миний л тархин дахь бодлууд вижуаль орон зайд шилжсэн нь энэ болохоор би энд зөвхөн зохиол найруулал гэлтгүй өөрт тохиолдсон бүх л зүйлсээ хуулан үлдээхээр шийдсэн нь энэ ээ

6 comments:

  1. ЯГ зөв , бичээд байгаарай найз минь

    ReplyDelete
  2. Zolig chini urid ni zohiol bicheed baidag baisan eum bna shdee

    ReplyDelete
  3. Идэвхитэй үргэлжлүүлэх болсонд чинь баярлалаа. Урд нь орж ирээд бүх өгүүллэгийг чинь нэг дор уншчаад дахиад бичлэг нэмэгдэх болуу гээл эргэлдээд байдаг байлаа. Сая харин орсон чинь зөндөө бичлэг нэмэгдчихэж. Тэр нас зүс тарган туранхай хамаагүй хосууд гэдэг бичлэг их таалагдлаа. Дандаа хүндэлдэг дуртай сайхан хосуудын тухай бичсэн байна. Бас та 2т аз жаргал хүсье. Хүн өөрөө л өөртөө сэтгэл хангалуун байвал бусдын бодол сэтгэл тийм ч их хамаагүй шүү дээ тэр Гуталчин шиг л хэн ч гаднаас нь харсан хөгшин үрчийсэн эмгэн ч гсн өөртөө өвгөндөө бол нөгөө л залуу сайхан хайртай бүсгүй нь хэвээрээ

    ReplyDelete
  4. vneheer taalagdlaa.bi unuudur anh udaa orj lrlee duuschihaad ingeed duuschihlaa gejvv...kkkkkk za amjilt hvsey chinii neg fen chin bolohoor shiidlee shvv.

    ReplyDelete