Wednesday, March 7, 2012

Бусдын зовлон дээр битгий бүжиглэ


Муу өвөө минь мөсөн дээр хальтирч унаад хөлөө хугалчихсан. Сая хоол унд дөхүүлж өгөх санаатай Гэмтлийн эмнэлгийг зорьж явах замд нэг залуу бүсгүй хөлдсөн газар сөхрөн суугаад ээжийгээ тэврэн мэгшин уйлж байлаа. Ойр дотны хүнээ алдаж, хорвоо хүртэл цөмрөх мэт санагдах уй гунигийг нь төсөөлж ч амжаагүй байтал дээхэн талын онгорхой цонхоор согтуу хүмүүсийн солгой хоолой сонсогдож, бодлыг минь таслаж орхив. Ямар гээчийн бузар заваан, зүй ёсноос гажуу цаг үед бид нар амьдарч байна вэ? Гэмтлийн эмнэлгийг тойроод байр сууц, баар сав, буудал караоке? Нэг нь шаналан уйлж байхад дээхэн талд нь инээлдэн найрлаж... Чононд идүүлж буй ижлээ харсан ч тоохгүй хивж зогсох тэнэг хонь шиг улсууд юм даа бид.

Хүнлэг ёс гээч зүйл нэвтэрсэн аль ч газарт манайх шиг ийм балиар үйлдэл харагдахгүй дээ? Үхэл хагацал, зовлон нулимс дүүрсэн газар амьдарч, хүүхдээ тоглуулж, ууж идэж, наргиж найрлаж, завхайрч самуурч байдаг яасан дүүрчихсэн хүмүүс вэ? Мөнх юм шиг л аашилцгаа, аашилцгаа! Өвдөөд үхэхийн даваан дээр, эсвэл хэн нэгнээ алдчихаад уйлж явахад зовлон дээр чинь согтуу хүмүүс бүжиглэх болно.

3 comments:

  1. Фэйсбүүкээс чинь уншсан их таалагдсан ..

    ReplyDelete
  2. Мөнх юм шиг л аашилцгаа, аашилцгаа! Өвдөөд үхэхийн даваан дээр, эсвэл хэн нэгнээ алдчихаад уйлж явахад зовлон дээр чинь согтуу хүмүүс бүжиглэх болно.

    энэ үг надад маш их таалагдлаа баярлаа ...

    ReplyDelete
  3. маш их таалгдлаа

    http://chicbytseq.blogspot.com/
    http://chicbytseq.blogspot.com/
    http://chicbytseq.blogspot.com/

    ReplyDelete