Sunday, June 12, 2011

Зүрхний тор


Хайр бол зүрхний тор. Гэхдээ зүрх өөрийн хүслээр сайн дураараа хоригддог, хаалга нь үргэлж нээлттэй байх ёстой тор. Итгэл гэдэг тэжээлийг нь дүүрэн байлгах юм бол зүрх хаалга байдаг гэдгийг ч санахгүй тэнд тухална. Магадгүй эцсийн цохилтоо дуустал. Харин итгэлээ хасаад хардалт цагдалт гэдэг цоожоор хаалга үүдээ дангинатал түгжээд унавал зүрх яаж ийж байгаад л торыг эвдээд өөр нэгэн тор хайгаад нисч одно.

9 comments:

  1. Гоё зүйрлэжээ :)

    ReplyDelete
  2. Торыг хийх материал нь итгэл байх ёстой юм болов уу... эсвэл сэтгэл хөдлөл ч юм болов уу...

    ReplyDelete
  3. Хөөр баяраар дүүрэн цайлган хүүхдүүд
    Холын замд хамтдаа гарсан
    Дуу хуурын аялгуу эгшигэнд уяраад
    Дурлалыг хүлээж хүснэ
    Хайр хайрын дээдээр хорвоод мэндлээд
    Хонгорхон насаа үдлээ
    Зуурдын хорвоог чамтай л туулахсан
    Зуун жил хамтдаа байхсан
    Хааш яаж ч дагуулахыг мэдрэхгүй ч дурланаа
    Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамтдаа тэмүүлнээ
    Хайр хайраа хайсаар нэгнийгээ олноо
    Хан буурал орчлон дээр амьдрал цэцэглэнээ
    Чи минь минийх шүү
    Үүрдийн хайр минь
    Би чинь чинийх шүү
    Хайраа чи минь хайранд итгээрэй
    Дуучин Лхагвасүрэн

    Сайхан ухаарал бичсэн байна

    ReplyDelete
  4. hey nmg messengertee add hiichih yariltsah neg asuudal bn megzer0455

    ReplyDelete
  5. hen minii setgeliig duurtel hairlah bol
    hen minii amidarliig duustal baih bol...
    geed neg shuleg baidiin ih saihan etr... hehe

    ReplyDelete