Friday, February 25, 2011
Миний сараачаан
Би анх гурван настайдаа ээжтэй хамт сууж байгаад харандаа цаас нийлүүлж үзсэн юм даг. Барби гээд тэг дөрвөлжиндүү охины дүрс зурж байсан минь одоо ч нүдэнд харагдаж байна, тэрнийг аваад хадгалчихгүй дээ. Ер нь би их эрт ухаан орсон хүүхэд юм шиг байгаан. Хоёр, гурван настайдаа болсон үйл явдлыг санаад байдаг. Би өвөл төрсөн харин тэр анх удаа зураг зурах үедээ цагаан подволк, нимгэн жинсэн палажтай сууж байсан гэхээр дулаарсан үе байж таараа. Тэгэхээр дөнгөж гурван нас өнгөрөөд байсан гэсэн үг. Тухайн үед их л хэцүү санагдаж билээ, харандаа гарын аясаар биш өөр тийшээ халтирч явчихаад, залахад их хүнд ч юм шиг. Ээж маань ч миний зургийг хараад надад их урам өгч, магтаж байсан. Тэрнээс хойш харандаа, цаас, баллуур гурав миний хамгийн дотны найз болсон юм. Найман настайдаа Гэрэлтэй учирахаас өмнө шүү дээ. Гэрэл бид хоёр найзлаад бас л өдөржин зураг зурдаг байсан. Гэхдээ бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог ч хэзээ ч даган дуурайж ижилсч байгаагүй, хувийн онцлогоо хадгалж өссөн. Тэр манга сонирхдог бол би бусад бараг бүх төрлөөр зурдаг байсан. Их сургуульд орохдоо ч зургаар сурах гэж байлаа. Харамсалтай нь хувь заяа намайг бичиг ном рүү түлхсэн юм даа. Гэхдээ би харамсдаггүй л дээ. Даанч сүүлийн үед зурахаа байгаад бүр л сулраад байгаадаа л санаа зовж сууна.
Хайрандаа сохорсон 2010 он 01 сар
Дайчин 2007 он 7-р сар
Галтай бүсгүй 2011 он 1 сар
Загвар өмсөгч 2011 он 2 сар
The beauty and her blood 2011 он 1 сар
Найзынхаа хүсэлтээр лесби зурав. Хөөрхөн болсон 2010 он 8 сар
Ахиж ганцаардахгүй 2010 он 11 сар
Эх 2010 он 12 сар
Зүрхээ өгье 2010 он 10 сар
Хичээл дээр уйдаад гялс зугаацав. Цэцэгчин охин 2006 он 1 сар
Хүн 2007 он 7 сар
Жижишхэн хөлтэй Үнсгэлжингийн өөр төгсгөл 2010 он 5 сар
Модерн баллет 2002 он
Drag me to hell 2010 3 сар
Яах вэ? 2010 он 4 сар
Нүцгэн - 1 2009 он
Нүцгэн - 2 2009 он
Сүйт бүсгүй 2010 он 5 сар
Хүлээлт 2010 он 5 сар
Хаврыг мэддэг болсон 2010 он 5 сар
Хайрлахад хил хязгаар үгүй 2010 он 5 сар
Найдвар хамгийн сүүлд үхдэг 2010 он 5 сар
Lady in Pink
Тэр жирийн л дундаж эмэгтэйчүүдээс тэс өөр. Тэр бол Ягаан хадагтай. Тэр хамгийн үзэсгэлэнтэй нь биш. Хамгийн ухаантай нь ч биш. Гэхдээ л тэр ухаалаг бас үзэсгэлэнтэй. Тэр бардам бас ихэмсэг, гэхдээ уян зөөлөн. Түүнийг эрх чөлөөг хязгаарлах аргагүй. Гэхдээ зүрхийг нь хайраар тэтгэх юм бол тэр торонд чинь сайн дураараа хоригдоно. Түүнийг хүндлэх юм бол тэр таныг дээдлэнэ. Тэр нэг гараа өгвөл хоёр гараараа тосч ав. Түүнийг гомдоовол эхний удаад сануулна дараагийн удаад анхааруулна. Харин гурав дах удаа гэж байхгүй. Тэр үүрдийн шаналал дунд сүүдэртэй чинь үлдээгээд нисэн одно. Ягаан хадагтай зүрхээ удирдаж чаддаг болохоор шийдвэрээ буцаадаггүй... 2010 он 4 сар
Сарны гүнж 2008 он
Night elf 2007 он 7 сар
Цахирмаа 2006 он
Монгол залуу 2004 он
Нүүрээ яаж ч энгэсэгдээд
Нялх булбарай хэвээр
Нүдээ хичнээн тод хүрээлэвч
Гэнэн харцаа нууж үл чадах...
Булцгар гаранд нь
Будагтай хумс зохихгүй
Буруу зөв өмссөн даашинз нь
Бяцхан биед нь таарахгүй...
Хэзээ нэгэн өдөр
Хүсээд байхад
Хясаад ирэх
Хүүхэн насанд
Ингэтлээ яарах шаардлага байсан юм уу? 2010 он 9 сар
Гэгээн мөрөөдөл 2010 он 9 сар
Subscribe to:
Post Comments (Atom)
Хөөх зурагнууд чинь бүр юм бодогдуулчлаа :D
ReplyDeleteдоошилох тусам зурагнууд улам сайжраад байна уу гүй юу :) Гоё зурагнууд байна.
ReplyDeleteгэснээс Гэрэл биш чи animation талруугаа зурдын бишүү?
доошилох тусам зурагнууд улам гоё болоод байх шиг :)
ReplyDeleteгэснээс Гэрэл биш чи animation талруугаа зурдын бишүү..?
zuragnuud chini setgel hodlol medrvvlj bn...gaihaltai!
ReplyDeleteМундаг охин шүү. Ёстой сайхан зургууд байна аа. Ялангуяа модерн балет их таалагдсан.
ReplyDeleteMundag ohin shuu. Ystoi saihan zurguud bn aa. Yalanguya modern ballet ih taalagdsan
ReplyDeleteНадад Дрэг ми тү хелл бас хаврыг мэддэг болсон, дайчин гээд 3 зураг онцгой их таалагдав хэхэ ягаан даашинзтай бүсгүй ч гэсэн миний дуртайнуудын нэг шүү :)
ReplyDeletehairlahad hyazgaar bdgui gd sedevtei ni ih taalagdlaa :)
ReplyDeleteЗүгээр санал болгоход хэмжээстэй зурвал илүү зүгээр байх.. ;)
ReplyDelete