Monday, June 21, 2010
Битгий санаа зов, бүсгүй минь
Битгий санаа зов
Бүсгүй минь
Бусдын юмыг хумсалж сураагүй юм аа
Би нөхөрт чинь санаархаагүй
Хорвоо дэлхийгээр дүүрэн
Хоосон хуруутай мутруудаас
Хуримын бөгжтэй гарыг
Атгаж би яах юм бэ?
Санаа амар бай
Сайхан бүсгүй минь
Үдшийн жаргалын төлөө би
Үрийн чинь заяаг харлуулахгүй
Эзэнтэй зүрхийг сугалж
Эр эмийг хагацуулдаг нь би биш
Хүний дотоож өмсдөггүй шиг
Чиний нөхрийг би зээлэхгүй
Айж сандрах хэрэггүй бүсгүй минь
Авааль нөхрөө хэнээс ч илүү хайрла
Аргамжыг нь татахад
Агт морь ч эргэдэг байхад
Арга эвийг тохируулбал
Алдуул нөхрийг тогтоох бэрх биш
Амьдралаа аврах эсвэл булшлах нь
Айлын эзэгтэй чиний л сонголт
2010/06/20
О.Агиймаа
Subscribe to:
Post Comments (Atom)
chinii zohioson shuleg uu te ih goy zohiojee
ReplyDeletemash ih taalagdaj bna blogoor chin bainga zochilj bnaa...www.zayaz.net mini site-aar neg orood gararai hehe
ReplyDeleteТэгээрэй, байнга орж гарч байгаарай. Чиний сайт руу чинь орлоо. Үнэхээр их таалагдлаа, two thumbs up!!! Хөдөлмөрч бүсгүй байна шүү хэхэ, би бас танай сайтын байнгын зочин болноо
ReplyDeleteheey agiimaa shulgiig chin olon busgui unshaasai gj huseed site dr tavilaa zovsoorno bizdee hehe door ni chini blogiin urliig nertei chin tavichihnaa biched l bgarai
ReplyDeleteХэхэ өөрөө хөдөлмөрлөж чаддаг хүн бусдын хөдөлмөрийг ч гэсэн хүндэлдэг. Нэр устай url-тай нь тавьж байгаа болохоор дургүйцэх юм алга аа. Чамд ч бас амжилт найз аа!!!
ReplyDeletesaihan shuleg bna....amjilt husye busgui mini...
ReplyDeleteshan shuleg bnaa.uran buteeliin amjilt husii... :)
ReplyDeletesn bna u chamd ene udriin mend hvrgie! mash shan shvleg bna chamd amjilt husie huurhun bvsgv mini. mr.tugsuu@yahoo.com OSAN sity
ReplyDelete