Tuesday, July 26, 2011

Эрүүл ногоон, утаа униаргүй биш юмаа гэхэд ядаж цөмийн хаягдалгүй улсад амьдрая л даа!!!



Бид ядуу байж болно, буурай хөгжилтэй ч байж болно. Хоёр их гүрний хооронд хашигдсан, хүн амьтан ч үгүй эзгүй тал шиг харагдаж бас болно. Гэлээ гээд эх орондоо цөмийн хог хаягдал байршуулах асуудлыг зүгээр хараад суух юм гэж үү? Өнөө маргаашийн хэд гурван халтар цаас үр хойчийн минь эрүүл мэнд, амь настай холбоотой байхад шүү!

Цөмийн хаягдал л бол цөмийн хаягдал. Яаж ч арчилж тордож, аюулгүй газарт устгасан нэр зүүвч цацраг идэвхит бодисын нөлөө бүрэн арилна гэж үгүй. Нэг л газар шороо, ус хөрс, агаарыг бохирдууулсан бол буцаагаад цэвэрлэх арга хомс. Ялангуяа манайх шиг ядуу оронд.

Арав хорьхон жилийн дараа бид хүчлийн бороонд түлэгдэхээс айж бороо цаснаар гэртээ хорогддог болох юм гэж үү? Малчид халуунд халж хүйтэнд хөрч өсгөсөн хэдэн малаасаа химийн хортой сүү цагаан идээ, мах бэлтгэдэг болох уу? Ундны усаа гадны орноос зөөдөг болтлоо баяжих уу? Монголын шинэ үеийн хүүхдүүд гурван нүд, найман мөчтэй төрөх үү?

Энэ бүхэн уран зөгнөлт аймшгийн кино биш ээ! Харин одоо хаалга нүдэж буй бодит аюул. Энэ бүхнийг ядаж л өөрсдийнхөө чадах аргаар эсэргүүцье. Би жагсаал цуглаанд уриалаагүй шүү, буруугаар ойлгов /хэхэ/.

Энэ нийтлэлийн хажуу талын шошгон дунд эсэргүүцэлд саналаа хандивлах хэсэг бий. Одоогийн байдлаар 10,000 санал хэрэгтэй юм гэсэн. Зурагдсан санал 3000 ч хүрэхгүй юм. Нүүрлэж ирсэн бодит аюулаас сэргийлэн ганцхан минутыг зориулаад саналаа хандивлахаас гадна таньж мэддэг ойр дотныхондоо тараагаарай хүмүүс минь!!!

Утаа униартай ч хамаагүй, цөмийн хаягдалгүй эх орны төлөө!

7 comments:

  1. Аюул яг л тулж ирэхээс нааш зүүд зэрэглээ мэт холуур бодоод байвал бидний ирээдүй бүрхэг болох цаг даан ч ойрхон байнадаа, саналаа заавал өгөөрэй, өөр тэмцэх зам юу байна, тэмцээрэй!

    ReplyDelete
  2. Sign petition bolohgui bnaa! Yadaj mailee ch oruulj bolohgui bn. Yamar teneg uher mal baigaa bish yu gej eh orondoo tsomiin hog hayagdal oruulahiig zovshoorch baidag yum. Hor urshigiinh n talaar hangalttai sonsoj baihad. Europed bol zovhon uranii noots ilersen gazart yaj humuus hordoj bgaag gargaj baihad arai ch dee neeree.

    ReplyDelete
  3. Яг үнэн, юу гэсэн үг юм бээ?? Би share_лэлээ шүү

    ReplyDelete
  4. Áè áàñ ¿¿íä ñàíàà çîâíèæ ÿâñàí þì.Íèéãìèéí õºãæ뺺 äàãààä ìîíãîë÷óóäûí ìèíü ñýòãýë, ñýòãýõ¿é õîã áîëæ äýý.Ýíý àñóóäàë ÷èíü ¿íäýñíèé àþóëã¿é áàéäëûí õýìæýýíä ÿðèãäàõ àñóóäàë. Ìàíàéõ øèã þì ¿çýýã¿é ãýíýí õ¿¿õýä øèã óëñûã íýã ìýäõýä àþóëûí õàðàíãà äýëäýíý ø¿¿. Õîíãîð ñóì öèàíèò íàòðèéíä õîðäîîä ÿàæ öî÷èðäëîî. ¯¿í øèã íýã ºäºð öºìèéí õîã õàÿãäàë ÿðèãäàõàâ äýý.Áîëçîøã¿é àþóëûã áîëñîí õîéíî íü áèø áîëõîîñ íü ºìíº óðüä÷èëàí ñýðãèéëæ ñóðìààð áàéíà. Áè ýíý ñàíààã äýìæèæ áàéíà.

    ReplyDelete
  5. zuv sedev xundsun baina. arai l denduu yum.Tsumiin xaygdal. Teneg gexed denduu bolchimgui alxam xiix geed baigaan manai uls turiin erxend garsan xun durst sarmagchinguud

    ReplyDelete
  6. Hamgiin haramsaltai n toriin tolgoid baigaa humuus hiij baigaa buzar uildlee sanaand oromgui muuhai argaar nuuj daldalj, ard irgedee huurch baigaa n shuu dee. Uranii, tsomiin tsahilgaan stantsiin tuhai gegch neg huuli sayahan gargasan, ug chanartaa ter ni nogoo gadaadaas avah tsomiin hayagdlaa bulahad zoriulj gargaj baigaa huuli sh dee.

    ReplyDelete
  7. araichdee , manai turiin terguunuud , ireeduigee bodoj boldoggui yum baihda

    ReplyDelete