Saturday, April 9, 2011

Эр эмгүй энгэр хормойгоо хумь



За нэг иймэрхүү сэдэвтэй асуудлыг хөндөхгүй бол арай дэндээд байх шиг. Дуугүй суугаад, тэвчээд байх тусам өөрөө тэсэртлээ бухимдлаа. Монголын мэдээний сайтуудыг унших арга үнэхээр алга аа. Ялангуяа эмэгтэй хүнтэй холбоотой мэдээ мэдээллийн доор өнөөх л улиг болсон “Монголын охид хүүхнүүд бүгд задгай замбараагүй явдалтай болсон, архичин тамхичин болсон, биеэ үнэлдэг болсон, гадаад эрчүүдтэй суудаг болсон, эхнэр олж авахад хэцүүдсэн” хэмээн монгол эрчүүд маань хамаг зовлонгоо “тоочжээ”. Бас “эм хүн урт үстэй ч ухаан богинотой” хэмээн тодорхойлохын хамт “эмс охид садарлавал үндэстэн мөхнө” гэдэг айхтар сүрдүүлгийг зовлон тоочсон хүн болгон хавсаргажээ.


Мэдээж асуудалтай явдалтай хүмүүс нь байгаа нь тодорхой. Гэхдээ ингэж дүгнэхээсээ урьтаж бодох хоёр гурван асуудал байнаа. Нэгдүгээрт : Хэсэг бүлэг цөөнхөөс болж бүх охидыг нийтэд нь явдалтай гэж хэлж байгаа нь яах аргагүй гүтгэлэг доромжлол юм. Тэгж хэлсэн хүнийг нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгөх бүрэн эрх эмэгтэйчүүдэд бий гэж бодож байна. Гүтгэсэн хүн нэг тамтай бол гүтгүүлсэн хүн гучин тамтай гэж үг байдаг даа.


За хоёрдугаар бодох асуудал бол садарлаад л байгаа охид байдаг юм байна. Гэхдээ “замбал” охидтой хэн заваарч байна вэ? Биеэ үнэлэгчдийг хэн худалдан авч үйлчлүүлдэг вэ? “Ариухан сайхан охин олдохоо байлаа, Монголын охидууд бүгд яашканууд болчлоо” гэж орилоод байгаа тэр л хүмүүс юм биш үү? Тэр “завхайраад” байгаа үйлдлийг чинь эсрэг хүйсний хоёр хүн хийдэггүй гэж үү? Хэрвээ ганцаараа хийдэг байсан бол тэр чинь зүгээр л гар хангалга шүү дээ, сүртэй эд биш. Харин халаглан харамсаад, байдгаараа бахираад байдаг хүмүүс л яс юман дээр охидыгоо чирч явж шоучин болгоод, архи шахаж гайрийчин болгоод, тасарсан хойно нь цуварч банзал болгоод, дараа нь мөнгө өгч яашка болгодгийн биш үү?


Би мэдээж бүх эрэгтэй хүнийг тийм гэж туйлширсангүй. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, хайрладаг олон сайхан залуусыг би мэднэ. Тийм эрчүүд эмэгтэй хүн рүү буруугаа чихээд л, доромжлоод байдаггүй юм. Арай ухаантай, хүн чанартай залуус явдалтай охидуудтай нэг их орооцолдоод байдаггүй, орооцолдсон ч өөрөө адилхан хувиар оролцсон гэдгээ ухамсарладаг болохоор охид бүгд “янхан” гэсэн тэнэг үгийг амнаасаа унагадаггүй байх.


Ер нь тэгээд бүгд л эмэгтэй хүний үс урт, ухаан богино гэдгийг мэддэг юм бол үснээс нь ч болтугай атгаад залаад явах нь эр хүний үүрэг юм биш үү? Богино ухааныг нь ашиглаж боломж олдвол бас л өөртэйгөө адилхан хэн нэгний ирээдүйн эхнэр, хүүхдийнх нь ээжийг дуртай нь аргагүй “цохичихдог” байж, дараа нь надад цэвэр ариун явдалтай эхнэр олдохгүй байна гээд халаглаад суух шудрага хэрэг үү? Эр нь ч бай, эм нь ч бай банзалдаад байгаагаас болоод ДОХ, тэмбүү чирж ирээд өвдөлцөөд байгаа биз дээ?


Ер нь тэгээд эмэгтэй хүн чинь эр хүнийг л дагаж түшиж явдаг юм. Эмэгтэйчүүд ямар байгааг хараад гутарч байгаа бол тэр чинь та нарын л буруу. Чин үнэн үг шүү! Гэр бүлээс гадуурх асуудлыг байх ёстой зүйл гэж ойлгодог болчихож. Эрэлт үгүй бол нийлүүлэлт зогсоно Хэн ч авахгүй бол охид харилцан биеэ үнэлэлцээд эхлэв л гэж. Өөрсдийгөө тийм их ухаантай гэж бодоод байгаа юм бол давуу талаа ашиглаж богино ухаантай хүмүүийг ашиглахаа больчих. Тэр их ухаанаа арай өөр хийж бүтээх, өсөж хөгжих үйлстээ зарцуул. Тэгвэл бас харийг зорих хүүхнүүд чинь багасна.


За эцсийн удаа эмс самуурвал үндэстэн мөхнө гэж орилохоосоо өмнө нэг бас нэг тогтоод бодоод үзчих. Охид ариухан байгаад эрс садарлах юм бол үндэстэн хөгжчих юм уу? Тэгээд ариухан охидтой улс гүрний эрчүүд хэнтэйгээ унтаж хэвтэх юм бэ? Бие биенээ “бөгсдөөд” бүр баларсан хэрэг болох юм биш үү? Хөгжих манатай. Тэгэхээр эр эм гэлтгүй аль аль нь л энгэр цээж, хормой хотоо хумиж ороогоод, хамаагүй хавьтуулдаггүй бол тэр үндэстэн гэдэг чинь ёстой нэг өвлөгдөн уламжлагдах бус уу?


Мэдээж энэ бол биелэгдэх боломж маш багатай хувилбар. Хэрвээ тийм болж чадахгүй л юм бол адилхан банзал, завхай, явдалтай байж зөвхөн бүсгүйчүүдийг битгий хараан доромжил! Ялангуяа нийт эмэгтэйчүүдэд хандаж наад үгээ хэлэхээ бүр мөсөн зогсоо! Замбал эр, эм хүмүүсээс болж гэмгүй мань мэт нь муу нэр зүүж залхлаа шд ээ...


О.Агиймаа

16 comments:

  1. яг зөв зүйлийг энд ярьж хэлсэн байна,
    дээрээс нь монголчууд аягүй туйлширдаг,
    нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргиноо гэж үнэхээр сонин үг би багаасаа л ойлгодоггүй байсан юм, одоо ч ойлгоогүй л явна даа

    ReplyDelete
  2. Тэхх ёстой хөөрхөн , хүнд ойлгомжтой бичжээ. Учраа мэдэхгүй ингэж балайрч явдаг "мангар"-ууд энийг уншаад нэгийг бодох хэрэгтэй. Эсрэг хүйсийн хүнээ өөрөө сонирхдоггүй юм шиг бодож элийрэгчид. Тэгээл ер нь бас нэмээд хэлэхэд нэг шоудаал, баранд ороол, уугаал эсвэл тасраал харагдахад янхан, банзал болгочихдог гарууд байнаа аа. Юугий нь ч мэдэхгүй байжийж ганц харсан сохор нүдээрээ хүнийг дүгнэгчид.
    Ёстой өөрийнхөө өвөр дэхээ анхаарвал таарна.

    ReplyDelete
  3. Сөгдөн мөргөмүү!

    P.S. Постоор чинь Facebook, twitter хоёроо чимэглэв.

    ReplyDelete
  4. Saihan niitlel bolj unshih estoi humuus ni unshina biz...

    ReplyDelete
  5. Багагүй бухимджээ.. Хэлэх үг чинь хандсан эзэндээ хүрнэ байх гэж бодож байна..

    ReplyDelete
  6. HETERHII BUDUULEG UG HELLEG SONSHOD CH HETSUU SANAGDAJ BNA

    ReplyDelete
  7. Угаасаа ихэнх нь ингэж ярьдаг болчихсон байж сүртэйм. Харин ч хүмүүсийн хэлдэг хараалны хажууд зөв зөөлөн

    ReplyDelete
  8. ter ni ch tiim bh l daa oird sonsoogui bolood jhn sonin sanagdsan yuma

    ReplyDelete
  9. Эхлээд эмэгтэйчүүдийг хамгаалж өмгөөлсөн юм байх л гэж бодов. Гэвч эр эм гэж ялгалгүй яг үнэнийг бичжээ. Олон хүн уншаасай.


    САНАЛ НЭГ БАЙНА.

    ReplyDelete
  10. Saihan bichjee. Hun bur dor burnee bodoh estoi l asuudlig hondjee.

    Thanks & Good luck ^_^

    ReplyDelete
  11. Ха ха. Аймаар бичсэн байна. Би бол нийт эмэгтэйчүүдийг тэгж боддоггүй, гэхдээ нэлээдийг нь тэгж боддог. Бүсгүй хүн эр хүнийг түшж амьдардаг гэж чи хэллээ ш дээ. Ихэнхи эмэгтэйчүүд маань ингэж хүний гар харж амьдардаг, яг л хамхуул шиг байгаад байхаар тийм болдог юм. Яг л чам шиг өөртөө итгэлтэй, бардам, ихэмсэг, хэнээр ч дэмнүүлэхгүй өөрийгөө аваад явчихдаг байхад эмэгтэйчүүдийн нэр хүнд сэргээл ирнэ. Чам шиг гэж хэлдэг нь чиний эмэгтэй хүн заавал гэсэн өгүүллийг уншаад төрсөн сэтгэгдэл.

    ReplyDelete
  12. ХА ХА ХА АРГАГҮЙ ЗӨВ ЗӨВ ЗӨВ

    ReplyDelete
  13. Estoi unen zarim neg uhamsar muutai ochuuhen bodoltoi buduuleg humuus n olj unshaad ooriigoo medreesee bilee..

    ReplyDelete
  14. Эр эмгүй бүгд ганц удаа ч болов бясалгалд явж бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй. хэхэ

    ReplyDelete
  15. saihan bichjee... er n chinii uzel bodol, bichih hev mayg zereg chin uneheer talagdaj baina...
    AMJILT HUSIE!! ireduid ulam ihiig hiij sain setguulch boloroi

    ReplyDelete
  16. Нийт эрчүүдийн 80 хувь нь нийт охидуудын 20 хувьтай байнга явалдаж байдаг.Энэ 20 хувийг өсгөхөөс хүн бүр айдаг байх. Гэхдээ айх тусам айдас улам бүр бодит зүйл болдог.Хэдий чинээ их ярина тэр хэмжээгээр нийгэм маань ийм болчихсон байна гэж хүмүүс ойлгож уусан эвлэрэх бөлгөө. Narangerel

    ReplyDelete