Friday, February 4, 2011

Хайр сэтгэлд нас сүүдэр, өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуугийн ялгаа үгүй

Хүмүүс үргэлж л өөрсдийнхөө мэдэхгүй, ойлгохгүй, мэдэрч үзээгүй зүйлсээ буруутгаж үзэн яддаг. Гэтэл эдгээр олны танил хүмүүсийг нэг хараач. Та тэгээд тэднийг шүүмжлэх гээд үз л дээ. Биднийг олон юм ярьсан яриагүй тэд өөрсдийнхөөрөө амьдарсаар л байх болно. Хайраар гэрэлтсэн тэдний нүд азжаргалтай биш байна гэж үү?


Холливудын хамгийн сайхан хос Анжелина Жоли, Брэд Питт хоёр. 2004 онд "Ноён ба хадагтай Смит" киноны үеэр танилцаж хайр сэтгэлтэй болсон ба одоо өргөмөл болон өөрийн 6 хүүхэдтэйгээ өнөр өтгөн аж төрдөг. Анжелина 35, Брэд 47 настай, өөрөөр хэлбэл 12 насны зөрүүтэй. Тэгж харагдаж байна уу?




Холливудын шинэ үеийн секс-симбол Меган Фокс, түүний нөхөр Браян Остин Грин. Меганыг 18 настайгаас болзож эхлэсэн тэд энэ зун хуримаа хийсэн. Браяны найман настай хүүтэй цуг амьдардаг. Меган 24, Браян 38-той. Насны зөрүү нь 14.





Хорвоогийн бүх хүүхнүүдийг хайлуулж чаддаг хачин өвөрмөц бөгөөд сайхан залуу Жонни Депп сүүлийн 13 жил нэг л бүсгүйд үнэнч байсан. Хоёр хүүхдийнх нь ээж үзэсгэлэнт бүсгүй Ванесса Парадис түүнээс есөн насаар дүү. Жонни 47, Ванесса 38 настай.




Холливудын нэрт жүжигчин Майкл Дуглас 66 настай. Харин түүний сайхан гэргий "Зорро" киногоор од болсон Кэтрин Зета Жонс түүнээс 25-аар дүү. 41 настай. Саяхан хоолойны хорт хавдар өвчинтэй тэмцэхэд нь түүний эхнэр л дэргэд нь байж түшиг болсон гэнэ.




Тагнуулч Жеймс Бондын дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн сайхан залуу Пийрс Броснан анхны эхнэрээ нас барснаас хойш хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай болж чадахгүй арван жил болсон. Харин өөрөөсөө арав дүү Кийли Шай Смиттэй учирч амьдралын жаргалыг ахин амталсан гэдэг. Тэд Пийрсийн 3, дундаасаа гарсан хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Пийрс 57, Кийли 47 настай. Хэдийгээр Кийли сүүлийн үед хэт таргалалтаасаа болж хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байгаа ч сайхан нөхрийнх нь сэтгэл хувираагүй.





Домогт "Индиана Жонс" буюу Харрисон Форд маань алдарт жүжигчин Калиста Флокхарттай хайр сэтгэлтэй болж хуримаа хийхэд 14 насны зөрүү нь саад болоогүй. Харрисон 68 Калиста 46 настай.




Бүх цаг үеийн хамгийн алдартай поп дива Мариа Керид хайрт нөхөр Ник Кэноных нь арьсны өнгө, арван насны зөрүү огт хамаагүй. Энэ жил Мариа 40, Ник 30 нас хүрч байна.




Бас л хүн бүхний хүлээн зөвшөөрөгдсөн сайхан бүсгүй Деми Мур 48 настай. Оддыг чадсан нэвтрүүлгээрээ олны танил болсон 32 настай жүжигчин Эштон Катчерт түүний эхнэрийн өөртэй нь чацуу шахам 3 дагавар охин, эхнэрээсээ 16 насаар дүү байх огт хамаагүй байсан. Тэд 8 жил аз жаргалтай амьдарч, тэр ч бүү хэл Демигийн салсан нөхөр хүүхдүүдийнх нь аав Брьюс Уиллистэй нэгэн гэр бүл мэт байдаг байна.






"Икс хүмүүс"-ийн од нилээн хэдэн удаа дэлхийн хамгийн сайхан эрсийн жагсаалтыг тэргүүлсэн Хью Жекмэн эхнэр Дебора Ли Фьюрнэсстэйгээ 15 жилийн өмнө кинонд хамт тоглох үедээ ухаангүй дурлаж хуримаа хийжээ. 42 настай Хьюгийн эхнэр түүнээс 13 насаар эгч.




Бас л Холливудын "алтан хос" болох Том Круиз, Кэти Холмс нар 16 насны зөрүүтэй. 32 настай Кэти бага байхдаа ирээдүйн нөхөр 48 настай Томыг шүтдэг байжээ. Харин Том өөрөөсөө өндөр эхнэртээ хачин их хайртайгаа олон нийтэд байнга зарладаг. Тэд Сүри нэртэй хөөрхөн охинтой.





"Баатрууд" цувралаар од болсон залуухан жүжигчин Хейдэн Паннетиер найз залуугаасаа нурууны өндрөөр ч насаар ч харьцангуй бага. Түүний боксчин найз залуу 34 настай Владимир Кличко 198 см нуруутай бол 21 настай Хейдэн 154 см өндөртэй. 13 нас, 44 см-ын зөрүү тэдний хайр сэтгэлд огт хамаагүй байгаа биз?




Алдарт найруулагч Вүүди Аллен өргөж авсан өсвөр насны солонгос охиндоо ухаангүй дурлаж насанд хүртэл нь хүлээж байгаад гэрлэсэн байна. Сүн И Превин 40 настай ба нөхрөөсөө 36 насаар дүү.




Дотуур хувцасны алдарт модел Хайди Клум 4 сартай жирэмсэн байхдаа тэрбумтан найз залуудаа хаягдан сэтгэлээр санаагаар хямарсан үедээ ирээдүйн нөхөр Сийлтэйгээ танилцсан байна. Сийл түүнийг хараад л шууд дурласан бөгөөд хүүхдийг өөрийн хүүхэд болгож авсан байна. Хайди 6 жилийн дотор хайртай нөхөртөө ахин 3 хүүхэд гаргаж өгчээ. Сийл 47, Хайди 37 настай.







Рок н Роллын хаан Элвис Преслигийн амьдралд олон эмэгтэй байсан ч түүний цорын ганц жинхэнэ хайр, газар дээрх ганц охины эх нь Присцилла Пресли байсан юм. Тэд анх танилцах үед Присцилла 14, Элвис 24-тэй байсан байна. Найман жил үерхсэний дараа тэд гэрлэжээ.




Залуухан кантри дуучин 21 настай Тейлор Свифт мөн л өөрөөсөө есөн насаар ах жүжигчин Жейк Гилленхаалтай болзож байна.




66 настай Рок од Род Стьюарт өөрөөсөө 17 насаар дүү загвар өмсөгч Пенни Ланкастртай гэрлээд арван жилийг үджээ. 39 настай Пенни нөхрөөсөө 10-аад см-ээр өндөр.




Ингээд эцэст нь сонирхуулахад эрчүүдийн Плейбой сэтгүүлийн загалмайлсан эцэг 84 настай Хью Хефнер 24 настай Кристал Харристай сүй тавьжээ.



За тэгээд юу хэлмээр байна даа? Энэ бол ердөө л олны танил хүмүүсийн нэгээхэн хэсэг. Түүнээс гадна өөрсдийн амьдралаар хичнээн олон хосууд аз жаргалтай амьдарч байгааг бид мэдэхгүй. Хайр сэтгэлд нас сүүдэр, өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуугийн ялгаа үгүй л байгаа биз дээ?

2 comments:

  1. Мэдээ, баримт, зураг, текстыг ямар нэг сайтаас хуулалгүй өөрөө цуглуулж бэлтгэсэн болно хэхэ

    ReplyDelete
  2. Насны зөрүү , Өндрийн ялгаа, Царай зүс.... энэ бүхэн зүгээр л цаг зуурын материаллаг ахуй, харин жинхэнэ сэтгэл, түүнээс гарч буй хайр бол мөнхийн түүнд хэмжээ, хязгаар гэж үгүй

    ReplyDelete