Monday, June 21, 2010

Би “банди” нарт дургүй

Миний замбараагүй үгэн бодлыг унших гэж байгаа бол эр хүйстнүүдэд нэг их таалагдахгүй болов уу гээд урдьчилаад хэлчихье. Миний л бодол, хэн нэгэнд тулгах гэсэнгүй.
Юуны түрүүнд “банди” гэдэг тодорхойлолт бол нас хэмээх тоотой ямар ч хамааралгүй гэдгийг хэлчихье. Бас цглуулсан хөрөнгө зоорь ч энэнд хамааралгүй. Банди гэдэг үгийн яг утга нь бол их муухай юм шиг байна лээ. Гэхдээ манайхан хөвгүүдийг жоохон доромжоор банди гэж нэрлэдэг. Тэгээд л би нас нь явсан ч тархинд нь үрчлээ нэмэгдээгүй эрэгтэй хүмүүсийг ерөнхийд нь банди гээд тодорхойлчихлоо.
Ер нь банди байж үзээгүй эр хүн байхгүй л дээ, гэхдээ цөөхөн банди нар л эр хүн болдог байх. Банди нар бол энэ үгийг шууд л 2-р салаа утгаар нь ойлгоод хүүхэн шуухантай учирсан учралуудаа гарган ирж хуруу даран тоолж өөрийгөө эр хүн болохыг батлахаар оролдоно. Гэхдээ банди эр хүн хоёрын ялгааг би лав ийм зүйлээр хэмжихгүй.
Банди нар ер нь л гаднах үйл хөдөлгөөн, үг хэлээрээ өөрийгөө банди гэдгийг нотлоод байдаг. Нэртэй брэндийн хувцас, сайхан төмөр хүлгээр чимсэн байсан ч огтоос ажиллахгүй санжигнаж байдаг толгойгоор нь банди нарыг ялгахад төвөггүй.
Бас ялгадас шиг үгийг дураараа урсгадаг болохоор амыг нь хошного гэж нэрийдчихмээр. “Үгэн ялгадсанд” зөвхөн хараалийн үг багтахгүй. Ямар ч утга авцалдаагүй холбосон хэдэн нялуун үгс, хуурамч хоосон магтаал сайрхал, бусдыг доош нь чихэж, өөрийгөө тэнгэрт тултал магтах эгоист үзэл нэвт шингэсэн яриатай. Гэхдээ чаддаг мэддэг зүйлээрээ хүн онгирч бардамнах таатай л даа. Харин намгийн мэлхий тэнгэрт дүүлэх бүргэдийг хараад энэ муу юу вэ? Би бол дэргэд нь... гээд л унадагтай ижилхэн үгс банди нарын амнаас гардаг.
Банди нарын тархи энэ үйлдлийн дараагийхийг их л хол үсрээд түүний дараагийн нүүдлийг төлөвлөж чадна. Тэд эхлээд 1 хэмжээд дараа нь 7 огтолдог. Хэзээ нэгэн цагт алдаа гаргаснаа мэдэхээрээ бурууг өөрөөсөө биш бусдаас хайж давшилдаг.
Тэд зөвхөн өөрийг нь гэж олноос хайрласан нэгний сэтгэлийг хүндэлдэг бил үү? Муу муухайг нь өөрөөсөө нууж нүдээ сохолсон бүсгүйн хөтөч нь болж чаддаг уу? Банди нар амлалт гэдэг хэлсэн л бол биелүүлэх учиртай муухан гэрээнээс хүчтэй зүйлийн үнэ цэнийг устгадаг. Хайр гэдэг үгийг дуртай үедээ унагадаг атлаа учир утгыг нь нэг ч удаа бодож үзээгүй, мөн чанарыг нь ойлгодоггүй.
Банди нарын нүд сайныг нь биш хөөрхнийг нь, доторхийг нь биш өнгөн давхаргыг нь олж хардаг. Амлалт хэмээх хүчтэй зэвсгийг ихэвчлэн өөрийхөө төлөө ашиглаж хүслээ гүйцээгээд дараа нь мартчихдаг. Амьдралыг хосоороо туулъя гэж амласан бүсгүйхээ гараас атгачихаад хажуугаар зөрөх өөр нэгэн “согоог” нүдээрээ ичих ч үгүй нүцгэлээд зөрдөг. Банди нар доодохоо дээдэхээрээ биш доодхоороо удирддаг. Харамсалтай...
Гэхдээ эдгээр банди нар эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэгэн таатай буюу таагүй адал явдлын дараа, эс бөгөөс ямар нэгэн далдын хүчний (гэхдээ тэр нь ихэвчлэн өөрийнх нь бодол санаа байдаг) нөлөөгөөр эр хүн болон хувирах биз?
Өөрөө бүдүүн баараг ч эмэгтэй хүний нулимсыг хараад догдолдог уяхан, өрөөсөн нүдээ ирмээд талимаараад зөрөх гоо бүсгүйн гишгэсэн мөрийг дагалгүй хүлээж суугаа эхнэр үр лүүгээ эргэж чаддаг эр хүн. Худал үнэн цагт хэлсэн үг, ханилсан нөхрөөсөө урвадаггүй хангай шиг түшигтэй эр хүн. Ганган чамин гял цалаас илүү мөн чанарыг дүгнэж цэгнэж чаддаг эр хүн. Өчүүхэн байж агуу дүр эсгэдэггүй, агуу байж өчүүхэн юм шиг амьдардаг тийм л эр хүн болох хэрэгтэй банди нар минь. Харин тийм болж чадахгүй ядахнаа л ойлгож чадахгүй бол үгүй мөн харамсалтай яа...

2010/05/07

О.Агиймаа

17 comments:

  1. үнэн юм л энэ дээ,эрэгтэй эмэгтэй хэн ч энийг уншаад ямар ч байсан нэгийг ойлгох биз

    ReplyDelete
  2. Үнэндээ би эрэгтэй хүн ч гэсэн сайн бичлэг болжээ гэж хэлнэ. Амыг хошного гэж нэрлэх хэсэг /хэхэ/ санал дэндүү нийлж байна. Яг үнэндээ насандаа ч биш хүйсэндээ ч биш зовлон л хүнийг хүн эсвэл чөтгөр болгодог. Харин жаргал хүнийг үлбийсэн амьтан хэвээр нь үлдээдэг. Ийм болохоор л зовлонгийн дараах жаргал илүү амттай байдаг.

    ReplyDelete
  3. bayr hvrgie tiimee ene tuiliin unen zaluu nasaa bandi chigeer n vdeed hogshirson hoinoo hogshin er hvn bolood yhwdee zaluus mini negiig bodood uzeerei

    ReplyDelete
  4. bandi gdg ugnii tr muuhai utga n uiiinnn

    ReplyDelete
  5. Банди гэдэг үгний уг гарвал нь санскрит хэлний Бандида гэсэн үг гэж уншиж байсан юм байна. Буддын ухаанд гүн нэвтэрсэн хүнийг хүндэтгэн хэрэглгэдэг байсан үг. Энэ үг эхэн үедээ лам нарын дунд энэ үндсэн утгаараа хэрэглэгдэж байгаад утга шилжсэн бололтой байдаг юм.

    Хэхэ одоохондоо Блок хөтөлдөггүй болохоор Anonymous-р бичив.

    ReplyDelete
  6. Би эрэгтэй хүн. Санал нийлж байна. Үнэхээр харамсмаар банди нар дэндүү олон байна аа. Тэднийг эр хүн болгох ганц зүйл зовлон эсвэл хөдөө гарч мал маллаж, малчин ахуйд амьдарч, үнэ цэнийг нь мэдрэх, хүндлэлийг ойлгох хэрэгтэй.

    ReplyDelete
  7. Би эрэгтэй хүн санал нийлж байна. Зөв зүйл бичсэн байна.

    ReplyDelete
  8. Bi eregtei hun gehdee sanal niilj baina. Zov zuil bichsen baina

    ReplyDelete
  9. Egchiin duu er bur chinii heldgeer bandi bdaggui um shuu. Chinii hureeleld ter yariad bdag bandi nar bdagt haramsaj bn. Chi boduul hayagdsan biz. Uhaantai bai duu mini. Buh 2 buyu ternees ch olon huvilbar zam bdag um.

    ReplyDelete
  10. Насны тоогоор биш тархины нугалаагаарр харьцчихвал ямар вэ? Хэрвээ чи үнэхээр л насандаа таарсан ухаалаг "эгч" байсан бол зүгээр бийчсэн нийтлэлийг зохиогчтой нь хамаатуулж ойлгохгүй л байсан байх. Тэгэхээр хөгшин "дүү" минь, өөрийгөө л хичээ дээ

    ReplyDelete
  11. Гоё нийтлэл байна. Энэ бол ганц чиний бодол биш, харин бусдыг бодвол арай өөр өнцөгөөс сэтгэж чаддаг хүмүүсийн нийтлэг үзэл бодол юм боловуу гэж бодож байна.

    Охид бүгд л үерхдэг хөвгүүдээ найз банди гэж нэрлэдэг болхоор гууглээс банди гэдэг үгний утгыг хайж яваад энэ блогт ороод ирлээ. Дараа дахин зочилноо. Ажил амьдралд чинь сайн сайхныг хүсье.

    ReplyDelete
  12. Thanks man. Юм хум уншдаг, боддог хүмүүс болохоор иймэрхүү сэдвийг өөр дээрээ хүндээс тусгаж авч эмзэглэлгүй харин ч эерэгээр хүлээж аваад байгаа юм. Ийм хүмүүстэй харьцахад ч амар.

    Юу ч ойлгохгүй, маанаг дээрээс өөрөө хийж бүтээсэн зүйл түй ч байхгүй атаархуу амьтад л нэрээ нууж орж ирчихээд элдэв хараал урсгаад байдаг.

    Гэхдээ банди нар ч бүгд ухамсаргүй0 биш юм билээ. Нэг хөвгүүн миний нийтлэлүүдийг уншаад эмэгтэй хүнтэй танилцахад "Банди минь, савраа тат" гэж хэлэхээргүй эр хүн болж хүмүүжихээр шийдсэн гэж хэлж билээ. Ийм л хүмүүстэй харьцах сайхан

    ReplyDelete
  13. Энэ хорвоо дээр сайн хүн нь муугаасаа олон байдаг гэдэг шиг ухамсартай нь ухамсаргүйгээсээ олон байдаг байлгүй дээ

    ReplyDelete
  14. олон юм ярьж хэрэлдээд яахав хэхэ. зүгээр санаа бодлоо хуваалцаюу гэж бодлоо. гоё бичих юм аа өөрөө. надад ерөнхийдөө таалагдлаа. эртхэн ордог байж...би ч эрэгтэй нь байна л даа. кк. яг одоо бол банди нарын ихэнх нь нэг тийм л байгаа гэж бодож байна. тэгээд нэгэндээ нөлөөлнө гэж алаад өгнө шүү дээ. нөгөө талаас нь харвал зайлуул бас өрөвдөлтэй ш дээ, тийм үү? бурхнаас тэд нар чинь тэгээд заяагдсан юм чинь яахав дээ. псих, физиологийн элдэв юм байгаа л байх тэ. гол нь гоо сайхан хайр энэ тэрийг л зөв ойлгоод ирвэл амьтнаас ялгараад арай өөр болдог юм болов уу гэж боддийн.сайхны өмнө харц буруугүй гэж нэг үг байдаг даа..бурхан яах гэж ээмэгтэй хүнийг бүтээсэн юм болоо! уйдаад байхаар нь гэдэг ч худлаа байхаа зүгээр...заза ямар ч болов нэг сайхан үг байдгийг саналаа.хэн нэгэнд хэрэгтэй байж магад..залуу насны алдаа ашигтай харин түүнийгээ өтөл насруу гаа чирэн очих гутамшиг, өтөл нас ч гэсэн өөрийн гэсэн алдаатай...за ингээд засраад байж дээ эрчүүдээ..би хэзээ энэ тамхийг татаж дуусгах юм бол доо/киноны хэсгээс/

    ReplyDelete